2015/12/12

Fedor. Return Of The Last Emperor (Видео)

2015 оны 7-р сарын 14-нд Фёдор Емельяненко холимог тулааны спортод тамирчны хувиар эргэн ирж буйгаа зарласан билээ. 9-р сарын 19-нд тэрээр шинээр байгуулагдсан Rizin FF холбоотой гэрээ байгуулж, Шинэ Жилээр зохиогдох тэмцээнд оролцох болсон тухай мэдээ нийтэд түгж байлаа. Өнөөгийн байдлаар Емельяненкогийн өрсөлдөгчийг хараахан зарлаагүй байгаа ч энэхүү тулааныг ММА хорхойтнууд бүгд хүсэн хүлээж байгаа нь дамжиггүй. Яг энэ үед холимог тулааны бүх цаг үеийн шилдэг тамирчин гэгддэг Фёдор Емельяненког тулаанчийн замналаа сэргээж байгаад нь зориулж "Fedor. Return Of The Last Emperor" ("Фёдор. Сүүлчийн Эзэн Хаан эргэн ирж буй нь") хэмээх богино хэмжээний баримтат бүтээл гарсныг хүргэж байна.





No comments:

Post a Comment