2013/12/29

UFC 168 тэмцээний дүн (Видео)

Өнөөдөр Улаанбаатарын цагаар АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотод UFC 168 тэмцээн болж өнгөрлөө. Тэмцээний гол тулаанд Америк улсын 29 настай тамирчин Крис Уайдман, Бразил улсын 38 настай тамирчин Андерсон Силваг хоёрдугаар үед техникийн нокаут (хөл хугарсан)-аар буулган авч, UFC холбооны дунд жингийн аваргын цолоо амжилттай хамгааллаа. Хоёр дахь гол тулаанд Америк улсын 26 настай тамирчин Ронда Роуси, нутаг нэгт 27 настай тамирчин Миша Тэйтийг гуравдугаар үед гарт өчих мэхээр буулган авч, эмэгтэйчүүдийн нэн хөнгөн жингийн аваргын цолоо хамгааллаа. Мөн Америк улсын 31 настай тамирчин Трэвис Браун, нутаг нэгт 36 настай тамирчин Жош Барнеттийг нэгдүгээр үед нокаутаар ялсныг тус тус онцолж байна. Эдгээр тулаануудын бичлэгийг хүргэж байна.





Трэвис Браун vs. Жош Барнетт
  Ронда Роуси vs. Миша Тэйт II
  Крис Уайдман vs. Андерсон Силва II

Тэмцээний шилдэг нокаут: Трэвис Браун
Тэмцээний шилдэг өчих/боох мэх: Ронда Роуси
Тэмцээний шилдэг тулаан: Ронда Роуси vs. Миша Тэйт

Дээрх тамирчин тус бүр 75,000 ам.долларын бонус шагнал хүртсэн болно. Роуси хоёр шагнал хүртсэн тул үндсэн хөлснөөсөө гадна нийт 150,000 ам.долларын орлого олжээ.

No comments:

Post a Comment