2013/11/04

Эдди Алварез vs. Майкл Чендлер II (Видео)

2013.11.02-нд АНУ-ын Калифорни мужийн Лонг Бич хотод болсон Bellator 106 тэмцээний гол тулаанд, Америк улсын 29 настай тамирчин Эдди Алварез, нутаг нэгт 27 настай тамирчин Майкл Чендлерийг шүүгчдийн зөрүүтэй саналаар буулган авч, Bellator холбооны хөнгөн жингийн шинэ аварга боллоо. Энэ нь даага нэхэх тулаан байсан бөгөөд уг хоёр тамирчин хоёр жилийн өмнө анх уулзаж нударга зөрүүлэхэд, Чендлер Алварезыг боох мэхээр ялж, авагын цолыг нь булаан авч байсан бол энэ удаад Алварез цолоо эргүүлэн авч чадлаа. Өмнөх шигээ маш үзүүштэй болсон энэхүү тулааны бичлэгийг хүргэж байна.




No comments:

Post a Comment