2012/09/01

One FC 5 тэмцээний дүн (Видео)

2012.08.31-нд Филиппин улсын нийслэл Манила хотод болсон мэргэжлийн холимог тулааны  One FC 5: Pride of a Nation тэмцээний дүнг танилцуулж байна.



- Шэннон Виратчай Митч Чилсонг 2-р үед КО-аар;
- Фил Барони Родриго Рибейрог 1-р үед ТКО-аар;
- Грэгор Грэйси Николас Манныг 1-р үед гарт өчих мэхээр;
- Сү Чүл Ким Кевин Белингоныг шүүгчдийн нэгдсэн саналаар;
- Жүн Хва Ча Игор Грэйсиг 3-р үед ТКО-аар;
- Роллес Грэйси Тони Бонеллог 3-р үед боох мэхээр;
- Эрик Келли Женс Пүлверийг 2-р үед ТКО-аар;
- Андрей Арловский Тим Силвиа нарын тулааныг No Contest буюу болоогүйд тооцсон;
- Эдуард Фолаянг Фелипе Эномотог шүүгчдийн нэгдсэн саналаар;
- Бибиано Фернандес Густаво Фалсиролиг шүүгчдийн нэгдсэн саналаар тус тус яллаа.

Тим Силвиа - Андрей Арловский Эрик Келли - Женс Пүлвер Роллес Грэйси - Тони Бонелло Бибиано Фернандес - Густаво Фалсироли

1 comment:

  1. "Арловский -- Силва" тулааныг болоогүйд тооцсон шалтгаан:

    One FC нь Японы PRIDE FC-ийн дүрэм ба Америкт даган мөрддөг Unified Rules of MMA буюу Холимог тулааны нэгдсэн дүрэмийн саармаг дүрэмтэй юм. Өөрөөр хэлбэл, газар унасан өрсөлдөгчийг толгойнд нь өшиглөх, дэвсэх, өвдөглөхийг зөвшөөрдөг бөгөөд өрсөлдөгчийн толгойнд тохойлдохыг ч мөн адил зөвшөөрдөг гэсэн үг. Гэвч хэвтэж байгаа өрсөлдөгчийн толгойнд өшиглөх, дэвсэх үйлдлийг зөвхөн шүүгчийн зөвшөөрсөн дохиогоор л хийж болдог байна (шүүгч гараа өргөнө). Шүүгч гараа өргөөгүй бол тамирчин довтолгоогоо өөр аргаар үргэлжлүүлэх ёстой аж.

    Нэг тамирчин нөгөөгөө унагаачихаад хөлөөрөө үргэлжлүүлэн довтлохын тулд шүүгчийн дохио өгч байгаа эсэхийг заавал харах шаардлагатай болдог энэ дүрмийг ММА сонирхогчид их шүүмжилж байна. Газар унасан хүнийг толгойнд нь өшиглөхийг нэг бол зөвшөөрч, үгүй бол бүрмөсөн хориглох нь дээр гэж байгаа юм байна.

    ReplyDelete