2012/08/07

Жан-Клод Ван Дамм Tri-Star Gym клубт (Видео)

Боевик жанрын кино од Жан-Клод Ван Дамм Канадын Монреал хот дахь UFC холбооны хагас дунд жингийн аварга Жорж Сэнт-Пьерийн бэлтгэл хийдэг Tri-Star Gym клубт зочилж, өшиглөх техник давтсаныг үзэж сонирхоно уу. 



Сануулахад, Жорж Сэнт-Пьер 11-р сарын 17-нд болох UFC 154 тэмцээнд Америкийн тамирчин Карлос Кондиттой уулзаж, аваргын цолоо хамгаалах билээ. Харин дорно дахины бие хамгаалах урлагийн кино мастер 51 настай Ван Дамм, 1996 оны Атлантын Олимпийн наадмын боксын -57 кг-ын аварга Тайлан улсын 39 настай тамирчин Сомлук Камсингтай ирэх 12-р сард кикбоксын дүрмээр нударга зөрүүлэхээр тохиролцоод байгаа юм байна.

1 comment:

  1. yaagaad shine medee bhgui bolchihvoooo

    ReplyDelete