2012/07/17

Винни Магальаэш UFC-тэй гэрээ байгууллаа

Мэргэжлийн холимог тулааны M-1 Global холбооны хагас хүнд жингийн аварга асан Бразил улсын 28 настай тамирчин Винни Магальаэш UFC-д эргэн орж, 2012.09.01-нд Америк улсын Лас Вегас хотод болох UFC 151 тэмцээнд оролцох болсон тухай TATAME.com мэдээллээ.



Бразил жиү-жицү бөхийн мастер Магальаэш сүүлийн дөрвөн тулаандаа өрсөлдөгч нараа хугацаанаас нь өмнө буулган авч, M-1 Global холбооны аварга болж, цолоо нэг удаа хамгаалжээ. Мөн тэрээр хоёр жилд нэг удаа болдог өмсгөлгүй жиү-жицү бөхийн дэлхийн аварга шалгаруулах ADCC 2011 тэмцээний +99 кг-ын жингийн финалын барилдаанд Фабрисио Вердүмийг оноогоор ялж, түрүүлсэн нь олон холбоодын зүгээс түүнийг сонирхох бас нэг шалтгаан болоод байсан юм.

No comments:

Post a Comment