2012/07/06

Майк Тайсон: UFC-ийн тамирчид авбал зохих мөнгөө авч чаддаггүй

Холимог тулааны спортын сурвалжлагч Ариэл Хелвани "The MMA Hour" радио нэвтрүүлэгтээ мэргэжлийн боксын дэлхийн үнэмлэхүй аварга асан "Төмөр" хочит Майк Тайсонтой телефон утсаар холбогдож ярилцжээ. Тайсон UFC-ийн тамирчдыг авбал зохих цалин хөлс авдаггүй гэж бодож байгаагаа хэлсэн байна. Ярилцлагын бичлэгийг хүргэж байна.



"Хэнд ч хувийн сэдлээр юм хэлэх гээгүй юм шүү, гэвч тэд (тамирчид) саятнууд байх ёстой. Авбал зохих хөлсөө авах ёстой. Тэд зохих хэмжээнийхээ мөнгө хүртэхгүй юм бол  ММА яаж боксоос илүү гарах юм бэ? Тэд харш ордондоо амьдарч, үнэтэй машин хөлөглөж, гэр бүлдээ анхаарал халамж тавих [санхүүгийн] чадвартай байх ёстой. Тэд дахиж тулаан хийхгүйгээр амьдрах бололцоотой байх ёстой. Тэд чинь ухаан алдталаа цохиулж, тархи нь гэмтэж байдаг. Ялсан ч, ялагдсан ч, тэнцсэн ч тэр — тулааны дараа эмнэлэгт очдог. Эцсийн эцэст ямар нэг муу юм болно гэдгийг тэд мэддэг. Муу юм болох хүртэл тамирчид яагаад хангалуун сайхан амьдарч болохгүй гэж? Миний бодлоор UFC-ийн тамирчид авбал зохих мөнгөө авч чаддаггүй юм".

1 comment:

  1. Tyson ah estoi unen heljee,Full contact torliin hamgiin changa sport,Ted Meregjlin boxiihnoos iluu bish yumaa gehed duthaargui mungu awdag baih estoi

    ReplyDelete