Америкийн 27 настай тамирчин Жэйк Элленбергер, мөн улсын 34 настай тамирчин Жош Косчек нар 9-р сарын 1-нд Лас Вегаст болох UFC 151 тэмцээний хоёр дахь гол тулаанд уулзаж, тулалдах болсон тухай UFC.com мэдээллээ. Сануулахад, тэмцээний гол тулаанд Жон Жонс, Дэн Хэндерсонтой уулзаж, дэлхийн хагас хүнд жингийн аваргын цолоо хамгаалах юм.
Жэйк Элленбергер
Уг хоёр тамирчин тус бүр сүүлийн тулаандаа ялагдал хүлээсэн юм. Элленбергер 6-р сарын 1-нд болсон The Ultimate Fighter 15 Finale тэмцээнд Мартин Кампманнд 2-р үед нокаутаар ялагдсан бол Косчек 5-р сарын 5-нд болсон UFC on Fox: Diaz vs. Miller тэмцээнд Жонни Хэндрикст шүүгчдийн шийдвэрээр ялагдсан юм.

No comments:
Post a Comment