2012/07/17

Андрей Арловский, Жэнс Пүлвер нар One FC 5 тэмцээнд оролцоно

UFC холбооны хүнд жингийн аварга асан Беларус улсын тамирчин Андрей Арловский, мөн холбооны хөнгөн жингийн аварга асан Жэнс Пүлвер нар 2012.08.31-нд Филиппин улсын Кесон хотод болох One FC 5: Pride of a Nation тэмцээнд оролцох болсон тухай Sherdog.com мэдээллээ. Арловский Австрали улсын тамирчин Соа Палелейтэй, харин Пүлвер Филиппин улсын тамирчин Эрик Кэллитэй тус тус таарч, нударга зөрүүлэх юм байна.


Эцэслэн батлагдаагүй тэмцээний оноолт дараах байдлаар гараад байна:

- Shinya Aoki vs. TBA
- Bibiano Fernandes vs. TBA
- Andrei Arlovski vs. Soa Palelei
- Jens Pulver vs. Eric Kelly
- Phil Baroni vs. Rodrigo Ribeiro
- Gregor Gracie vs. Ray Elbe
- Renato Sobral vs. Melvin Manhoef
- Eduard Folayang vs. TBA
- Rolles Gracie vs. TBA
- Igor Gracie vs. TBA
- Kevin Belingon vs. TBA

No comments:

Post a Comment