2012/07/06

Тито Ортиз: Би дэлхийд шилдэг нь байсан

UFC холбооны хагас хүнд жингийн аварга асан 37 настай ахмад тамирчин Тито Ортиз ESPN.com сайтад өгсөн ярилцлагадаа, өөрийгөө ид байх үедээ одоогийн аварга Жон Жонстой тулалдсан бол ялах байсан гэж хэлжээ.


"Жон Жонс бол агуа аварга, гэхдээ би ид үедээ дийлдэшгүй байсан. Үнэхээр 'бузарладаг' байсан. Хэн ч намайг зогсоож чадахгүй байсан. Би ид үедээ байсан бол одоо Жон Жонсыг ялах байсан нь дамжиггүй. Бид хоёрыг боксын '[Мухаммед] Али - [Майк] Тайсон' мэт жишиж болох юм. Хэн нь илүү вэ гэдгийг та бүхэн хэзээ ч мэдэхгүй, яагаад гэвэл бид хоёр өөр цаг үеийн тамирчид байгаа юм. Жонс спортод үлгэр дууриалал үзүүлж байгаа хүн учраас түүнийг элдвээр хэлээд юу гэхэв. Би ид үедээ ч түүнийг хүндлэх л байсан. Бид тулалдсан бол шүүгчдийн шийдвэр гарсан эн тэнцүү тулаан болох байсан байх. Гэхдээ би ид үедээ дэлхийд шилдэг нь байсан юм".

Сануулахад, "Үндэсний аварга" албан бус гуншинтай, "Ханингтон наран шарлагын танхай залуу" хочит Тито Ортиз ирэх UFC 148 тэмцээнд зодог тайлах тулаандаа Форрест Грифиинтэй гуравдахаа уулзаж, хайна хагалах юм.

2 comments:

  1. Jenna Ortiz 2 ch buzarldaG baisandaa haha

    ReplyDelete
  2. Ха-ха! Тэр ч үнэн байх шүү.

    ReplyDelete