UFC on FX 3 тэмцээний дараах хэвлэлийн бага хурал дээр холбооны тэргүүн Дана Уайт 2012.09.22-нд Канадын Торонто хотод болох UFC 152 тэмцээний гол үйл явдлын хүрээнд, Бразилийн тамирчин Жүниор дос Сантос хүнд жингийн аваргын цолоо хамгаалах дараагийн тулаандаа, уг цолны өмнөх эзэн Мексик-Америкийн тамирчин Кейн Веласкезтай уулзахыг зарлалаа. Сануулахад, дос Сантос нь 2011.11.12-нд болсон UFC on Fox 1 тэмцээний гол тулаанд Веласкезыг 1-р үед нокаутаар буулган авч, аваргын титмийг нь булааж авсан юм.
Дээрх тэмцээний хоёр дахь гол тулаанд UFC-ийн хөнгөн болон хагас дунд жингийн аварга асан Хавайн арлын тамирчин БиЖей Пенн, Канадын залуу тамирчин Рори МакДоналд нарыг уулзуулахаар хэлэлцэж байгаа юм байна.

No comments:
Post a Comment