Мэргэжлийн холимог тулааны тэмцээн зохион байгуулагч Японы DREAM холбоо дампуурсан тухай MMAWeekly.com мэдээллээ. Энэ мэдээг анх MMA-Japan.com 6-р сарын 3-нд нийтэлжээ, харин DREAM холбооноос албан ёсоор ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.
Цагтаа холимог тулааны №1 байгууллага хэмээн тооцогддог байсан Японы PRIDE FC-ийг өрсөлдөгч компани нь болох Zuffa LLC (UFC, Strikeforce холбоодын толгой компани) 2007 онд худалдан авч, үйл ажиллагааг нь хаахад, Японд PRIDE-ын дайтай холбоо бий болгох зорилгоор DREAM байгуулагджээ. DREAM нь сүүлийн жилүүдэд санхүүгийн хэцүүхэн нөхцөл байдалтай тулгараад байсан ч үйл ажиллагаагаа явуулсаар байсан юм. Гэвч спортын шоу бизнес дэх ширүүн өрсөлдөөнийг даалгүй, дампуурсан олон холбоодын тоог нэгээр нэмлээ.

No comments:
Post a Comment