2012/06/07

Хектор Ломбард Тим Бойчтой тулалдах боллоо

Bellator FC холбооны дунд жингийн аварга асан Куба улсын 34 настай тамирчин Хектор Ломбард 2012.07.21-нд Канад улсын Калгари хотод болох UFC 149 тэмцээний хүрээнд Америк улсын 31 настай тамирчин Тим Бойчтой тулалдах болсон тухай UFC.com мэдээллээ. Сануулахад, Хектор анх UFC on FOX 4 тэмцээнд Браян Стэннтэй нударга зөрүүлэх байсан ч Стэнн мөрөө гэмтээсэн тул тулаан цуцлагдсан юм. Нөгөөтээгүүр, UFC 149 тэмцээнд Тим Бойчтой тулалдах байсан Британи улсын тамирчин Майкл Биспинг бэртэж тэмцээнээс мултарснаар, орыг нь ийнхүү Ломбард эзэллээ.



Ломбард сүүлийн таван жилд нэг ч ялагдалгүй, дараалан 24 ялаад байгаа бол Бойч 3 тулаандаа дараалан ялсан бөгөөд хамгийн сүүлд, 2012.02.26-нд болсон UFC 144 тэмцээнд Японы тамирчин Юшин Окамиг 1 дүгээр үед ТКО-аар буулган авч, олныг гайхшруулсан билээ.

"Тим Бойч vs. Юшин Оками" тулааныг дотогш нэвтэрч үзнэ үү.


No comments:

Post a Comment