Оросын холимог тулааны домогт тамирчин Фёдор Емельяненко өчигдөр болсон M-1 Global: Fedor vs. Rizzo тэмцээний дараах хэвлэлийн бага хурал дээр зодог тайлж буйгаа албан ёсоор зарлалаа. Цагийг эзэлсэн Их аварга: "Цаг нь ирлээ гэж бодож байна, би зодог тайллаа. Өмнө байлдааны самбын аварга шалгаруулах тэмцээн бий. Зодог тайлахад миний охин нөлөөлсөн. Охид маань надгүйгээр өсөж том болж байна, тийм болохоор өндөрлөх цаг нь болсон" гэжээ.
Фёдор 2000 онд самбо, жүдо бөхийн улсынхаа шигшээ багийг орхиод мэргэжлийн холимог тулааны спортод хөл тавьж, RINGS, PRIDE FC, WAMMA холбоодын дэлхийн аварга болсон бөгөөд, ингэхдээ жингийн ангиллаас ангид дэлхийн шилдэг тамирчдын жагсаалтыг 2009 онд Фабрисио Вердүмд ялагдах хүртлээ он удаан жил тэргүүлсэн юм. "Сүүлчийн Эзэн Хаан" рингний нэрээр алдаршсан тэрбээр мэргэжлийн рингэнд 39 тулалдаж, 34 ялж (үүнээс 26-г нь хугацаанаас өмнө), 4 ялагдаж, 1 тулаан нь болоогүйд тооцогдсон хувийн амжилттайгаар 35 насандаа ийнхүү их спортыг орхилоо.

Цагийг эзэлсэн Их аваргад цаашдын ажил, амьдралд нь
сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
No comments:
Post a Comment