Мэргэжлийн боксын гурван өөр жинд дэлхийн аварга болж байсан Америк улсын тамирчин Шэйн Мосли зодог тайлж буйгаа албан ёсоор зарлалаа. Тэрээр Twitter-т: "Бүгдэд нь өглөөний мэнд хүргэе! Намайг хайрлаж, дэмжиж ирсэн та бүхэндээ баярлалаа. Би сайхан карьер туулж өнгөрүүллээ. Ялсан ч, ялагдсан ч, тэнцсэн ч бай ― карьерынхаа бүх мөчид нь би хайртай" гэж бичжээ.
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhA-WrBkX4sv7C_l93z0ZXtihf-U2HEZbFMwPkMwI83c60_ISS19C2EuMY6w2tv1JH1h_4ZVVM_ezhknq3HO61Q1FB5FAFa6v9SjoIWXLTvKAh_ijbGgEg4h-43hXmDk8Drw5ITpSixit61/s400/IFWT-Shane-Mosley.jpg)
Шэйн Мосли нь 19 жил үргэлжилсэн карьертаа мэргэжлийн боксын IBF холбооны хөнгөн (61,2 кг), WBC, WBA холбоодын хагас дунд (66,6 кг), WBC, WBA холбоодын 1-р дунд (69,8 кг) жингийн аваргын цол хүртсэн юм. Тэрээр рингэнд 56 тулалдаж, 46 ялж (үүнээс 39-ийг нь нокаутаар), 8 ялагдаж, 1 тэнцсэн, 1 тулаан нь болоогүйд тооцогдсон хувийн амжилттайгаар 40 насандаа ийнхүү их спортыг орхилоо.
No comments:
Post a Comment