Мэргэжлийн боксын WBC холбооны хагас дунд, WBA холбооны 1-р дунд жингийн дэлхийн аварга Америк улсын 35 настай тамирчин Флойд Мэйведер баривчлах ялаа эдлэхээр боллоо. Сануулахад, Мэйведер нь 2010 оны 9-р сард хуучин найз бүсгүйнхээ эрх чөлөөнд халдсан хэрэгт гэм буруутайд тооцогдож, 2011.12.21-нд шүүхээс 90 хоног баривчлах, 100 цагийн албадан ажил хийх, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг сургалтанд 12 сарын хугацаагаар хамрагдах, 2500 долларын торгууль төлөх ял шийтгүүлсэн бөгөөд өнгөрсөн сард тэмцээнд оролцох хүртэл нь ял хойшлуулаад байсан юм.
No comments:
Post a Comment