2012/06/01

Кенни Флориан зодог тайллаа

Перу гаралтай Америк улсын ахмад тамирчин Кенни Флориан зодог тайж байгааг UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт The Ultimate Fighter Live Finale тэмцээний жин хэмжих арга хэмжээн дээр хэллээ. The Ultimate Fighter 1 реалити шоуны 2-р байрын шагналт тэрээр мэргэжлийн ММА дүрмээр 20 удаа тулалдаж, 14 ялж, 6 ялагдсан хувийн амжилттайгаар 36 насандаа зодог тайллаа. Флориан нурууны бэртэнгтэй ба хамгийн сүүлд тэр нь 2011 оны 11-р сард сэдэрч, хэсэг зуур идэвхгүй байснаар өдийг хүрсэн юм.



UFC-ийн аваргын цолыг гурвантаа горилж бүтэлгүйтсэн Кенни Флориан зодог тайлсан ч их спортод эргэлдсэн хэвээр үлдэх юм: тэрээр Fuel TV суваг дээр UFC-ийн тэмцээний шинжээч-тайлбарлагчийн ажил хийж байгаа билээ.

No comments:

Post a Comment