Шинээр зохион байгуулагдсан К-1 компани 7-р сарын 19-нд АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотод сонгон шалгаруулах анхны нээлттэй тэмцээн зохион байгуулах гэж байгаа тухай Heavy.com мэдээллээ. Тэмцээн нутгийн цагаар 13:00 цагаас эхлэх юм байна.
Уг сорил тэмцээнд орж шалгарсан тамирчид К-1 холбооноос 2012 онд зохиох цуврал ара хэмжээнд оролцох эрхээ олж авах ажээ. Энэ жилийн цуврал тэмцээний шагналын сан хоёр сая доллараар тогтсон бөгөөд энэ мөнгийг тэмцээний шилдэг тамирчдад хуваарилж өгөх юм. Үүнээс 2012 K-1 Heavyweight Grand Prix тэмцээний аварга нэг сая доллар, 2012 K-1 MAX тэмцээний аварга 300000 доллар хүртэх юм байна.
Сонгон шалгаруулах нээлттэй тэмцээнд оролцох хүсэлтэй тамирчид К-1 холбооны Facebook дэх албан ёсны хуудсанд орж бүртгүүлж болох юм байна.

No comments:
Post a Comment