2012/05/25

Рой Нелсон: Сэргээшийн сорилыг WADA-гийн журмаар цуснаас авдаг болъё

Ирэх 26-нд болох UFC 146 тэмцээний оноолт Алистар Оверимын сэргээшийн асуудлаас болж ихээхэн өөрчлөгдсөн билээ. Тийнхүү анх Антонио Силватай уулзах байсан ч, өрсөлдөгч нь өөрчлөгдсөнөөр чансаа арай доогуур Дэйв Хермантай уулзах болсон Рой Нелсон, нэг хүний асуудлаас болж бусад нь хохирч байгаад эгдүүцэж, WADA-гийн аргачлалаар сэргээшийн сорил өгөхөд хэзээд бэлэн, гарах зардлыг нь өөрийнхөө ч, өрсөлдөгчийнхөө ч өмнөөс хариуцахад татгалзахгүй гэлээ.


"Холимог тулааны спорт сэтгэл сэвтүүлэх боллоо. Зарим нэг нь бусдыгаа мэхэлдэг болж. Өмнө нь би 'заль' хэрэглэдэг хүмүүсийг тоодоггүй байсан. Тэгвэл одоо WADA-сорил өгөхөд бэлэн байна. Өрсөлдөгчийгөө сорилд оруулахад гарах зардлыг нь ч даахад бэлэн байна. Би цусны шинжилгээний тухай яриад байна. Надтай тулалдах хэн ч байсан цусны гэнэтийн сорил өг, мөнгийг нь UFC гаргахгүй гэвэл би хувиасаа гаргая. Хэрэв тэд ингэж сорихгүй юм бол энэ спорт хэр их авлигад автсан нь харагдана".

No comments:

Post a Comment