2012/05/29

Жэйсон Миллер UFC-ээс халагджээ

Холимог тулааны спорт дахь нэгэн марзан этгээд Жэйсон Миллер UFC-ээс халагдсан тухай мэдээ ММА порталуудаар тарж, Дана Уайт үнэн болохыг нь баталлаа. Уайт, Миллерийг өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон UFC 146 тэмцээний дараа хувцас солих өрөөнд "болсон явдлал"-ын улмаас халсан гэсэн боловч чухам юу болсныг тайлбарласангүй. Ямартай ч Миллертэй гэрээ цуцалсан шалтгаан нь түүний UFC-д хийсэн сүүлийн хоёр тулаандаа ялагдал хүлээсэнтэй нь холбоогүй ажээ.

Жэйсон Миллер UFC 146 тэмцээний жин хэмжих арга хэмжээн дээр

No comments:

Post a Comment