2012/05/29

Виталий Кличко Жүниор дос Сантосын боксын чадварыг өндрөөр үнэллээ

Мэргэжлийн боксын WBC холбооны хүнд жингийн аварга Украйн улсын тамирчин Виталий Кличко, UFC холбооны мөн жингийн аварга Бразил улсын тамирчин Жүниор дос Сантосын өнгөрөгч UFC 146 тэмцээнд Фрэнк Мирийг буулгаж авахыг нь үзээд, боксын чадварыг нь өндрөөр үнэлж, Twitter-тээ магтжээ.


"Жүниор дос Сантос маш хүчтэй, дэлхийн аварга байх гавьяатай тамирчин юм. Тэрээр миний дүү Владимиртай яг адилхан хатгаж цохих юм, шилдэгүүдээс суралжаж байна."

Сонирхуулахад, Жүниор дос Сантос түрүү долоо хоногт өгсөн ярилцлагадаа, яваандаа боксын тэмцээнд оролцохыг хүсдэг бөгөөд гурван сар бэлтгэл хийвэл аль ч боксчинтой нударга зөрүүлэхэд бэлэн байна гэж хэлсэн юм.

No comments:

Post a Comment