2012/05/22

Ник Диазын эрхийг нэг жилээр хаслаа

Өчигдөр Невада мужийн спорт хорооны хуралдаанаар Ник Диазын марихуана татсан асуудлыг авч хэлэлцээд АНУ-ын нутаг дэвсгэрт тулааны спортын тэмцээнд тамирчны хувиар оролцох эрхийг нь 12 сараар хасч, сүүлчийн тэмцээнээс олсон орлогынх нь 30 хувьтай тэнцэх мөнгөн дүнгээр торгох шийдвэр гаргалаа. Энэ нь хориотой эм бэлдмэл хэрэглэсэн тамирчинд хүлээлгэж болох хамгийн хатуу шийтгэл юм.


Сануулахад, 2012.02.04-нд UFC 143 тэмцээнд Диазаас, хагас дунд жингийн түр аваргын цолны төлөө Карлос Кондитод шүүгчдийн шийдвэрээр ялагдсаных нь дараа авсан шээсний сорьцоос марихуаны задралын бүтээгдэхүүн илэрснээр энэ хэрэг мандсан юм.

No comments:

Post a Comment