2012/05/31

Вандерлей Силватай Рич Франклин тулалдах боллоо

The Ultimate Fighter: Brazil реалити шоуны дасгалжуулагчид 2012.06.23-нд UFC 147 тэмцээний гол тулаанд уулзаж нударга зөрүүлэх байсан ч Бэлфорт бэлтгэл дээрээ гараа хүнд гэмтээснээр тулаан цуцлагдсан билээ. UFC.com сайтын мэдээлснээр, Бэлфортын оронд Силватай UFC холбооны дунд жингийн аварга асан Америк улсын 37 настай тамирчин Рич Франклин тулалдах болжээ. Тулаан таван үе үргэлжлэх бөгөөд завсрын буюу 86.1 кг-ын жинд болох юм байна. Сануулахад, энэ хоёр тамирчин 2009 онд UFC 99 тэмцээнд анх тулалдахад, Франклин Силваг шүүгчдийн нэгдсэн саналаар буулгаж авсан юм.


Рич Франклин ноднин зун бэлтгэл дээрээ мөрөө гэмтээн удтал эмчлүүлж байгаад эргэн ирж байгаа нь энэ юм. Тэрээр UFC 148 тэмцээнд Strikeforce холбооны дунд жингийн аварга асан Күн Литэй тулалдах тухай зарлагдаад байсан ч Витор Бэлфорт бэртсэнээр ийнхүү түүнийг орлох боллоо.

"Рич Франклин vs. Вандерлей Силва I" тулааныг дотогш нэвтэрч үзнэ үү.


No comments:

Post a Comment