2012.05.19-нд болсон Strikeforce холбооны гран при тэмцээний финалын тулаанд нударга зөрүүлэх үед Жош Барнетт, Дэниэл Кормье нар гараа гэмтээжээ. Барнетт 1 дүгээр үед Кормьег зүүн гараараа нүүрэнд нь оновчтой цохиход долоовор хурууны шивнүүр яс нь хугарсан бол, Кормье Антонио Силватай тулалдахдаа гэмтээсэн баруун гараа дахиад хугалсан байна. Гэвч энэ хуучин гэмтэл нь сэдэрсэн биш, харин шинэ гэмтэл бөгөөд хаагуур яаж хугарсныг нь тодруулсангүй. Кормье энэ гэмтлээ түргэн эдгээхийн тулд гартаа хагалгаа хийлгэнэ гэжээ.
Барнеттийн зүүн сарвууны рентген зураг

No comments:
Post a Comment