UFC холбооны хагас хүнд жингийн аварга Жон Жонсыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээр Нью Йорк мужийн Бингхэмтон хотын цагдаагийн газраас баривчилсан тухай TMZ.com мэдээллээ. Тэрээр Bentley машинаа жолоодож яваад өглөөнйи 4 цагийн үед шон мөргөсөн аж. Авто ослын улмаас Жонс болоод өөр хэн нэгэн гэмтээгүй юм байна. Осол гарсны дараа Брүм тойргийн Шерифийн газарт саатуулагдаад байсан Жонсын ээж нь ирж, барьцааны мөнгө үлдээн аваргыг аваад явжээ.

No comments:
Post a Comment