2012/04/19

UFC Хектор Ломбардад гэрээ байгуулахыг санал болголоо

UFC холбооноос гадуур байгаа дунд жингийн дэлхийн шилдэг тамирчдын нэг Bellator FC холбооны аварга куба гаралтай Австрали улсын 34 настай тулаанч Хектор Ломбардыг UFC сонирхож байгаа тухай Zuffa компаний захирал Лорензо Фертитта хэлж байсан билээ. Ломбард Bellator-той байгуулсан гэрээний хугацаа нь дууссан энэ үед өөр холбоотой гэрээ байгуулах эрх нь нээгдээд байгаа юм. UFC энэ завшааныг ашиглаж түүнд гэрээ байгуулах саналаа хүргүүлээд байгаа ажээ. Ломбард UFC-д орох, эсхүл холбоондоо үлдэх нь Bellator-ын тэргүүн Бьорн Рэбни UFC-ийн санал болгосон гэрээнээс илүү нөхцөлтэй гэрээ санал болгож чадах эсэхээс хамаарах болоод байна.



Куба улсын жүдо бөхийн шигшээ багт барилдаж байсан Хектор Ломбард 2004 оноос мэргэжлийн холимог тулааны спортод хөл тавьж, 35 тулалдаж, 31 ялж (үүнээс 17-г нь нокаутаар, 7-г нь өчих/боох мэхээр), 2 ялагдаж, 1 тэнцэж, 1 тулаан нь No Contest буюу болоогүйд тооцогдсон хувийн амжилттай тамирчин юм.

No comments:

Post a Comment