Саяхан UFC холбооны хагас хүнд жингийн аварга Жон Жонс өмнөх ивээн тэтгэгчтэйгээ байгуулсан гэрээний хугацаа нь дуусахад, гэрээгээ сунгалгүй UFC-тэй удаан хугацааны гэрээ байгуулж, тус компаний брэндийг сурталчлах болоод байгаа билээ.
Өчигдөр энэ тухай CagePotato.com сайт мэдээлэхдээ, Жон Жонс, Дана Уайт хоёрын чөлөөт цагаараа авахуулсан зургийг нийтэлж, доор нь Уайтын өмнөөс "Би Жонсд тулаандаа UFC-ийн лого бүхий хувцас өмсөхөд нь мөнгө төлөхөөс гадна түүнийг Рашадыг зодож чадна гэж 500 мянган долларын бооцоо тавьчихлаа. А, чөтгөр! Энэ тухай ингэж чанга зарлах хэрэггүй байж уу?" гэсэн бичвэр үлдээжээ. Үүнд бухимдсан Уайт тус сайтыг худал мэдээлэл тараасан хэрэгт буруутгаж, шүүхэд өгөхөө мэдэгдлээ.
Ирэх 21-ний тэмцээнд Жон Жонсын өмсөж гарах хувцас
No comments:
Post a Comment