Жингийн ангиллаас үл хамаарах дэлхийн №1 ММА тамирчин Андерсон Силва 2012.06.23-нд төрөлх Бразилд нь болох UFC 147 тэмцээний гол тулаанд Америкийн тамирчин Чел Соннентой уулзаж, UFC холбооны дунд жингийн аваргын цолоо хамгаалах билээ. Харин Силва болоод бразилчуудын тухай байсхийгээд таагүй зүйл хэлчихдэг Сонненд, Силвагийн менежер Эд Соарес санаа зовнин Бразилийн ММА хорхойтнуудад хандаж үг хэлснийг portaldovaletudo.uol.com, mmamania.com сайтууд хүргэлээ. Тэрээр:
"Хүмүүс Челд ямар нэг муу юм хийж болохгүй гэдгийг ойлгож байгаа гэж найдаж байна. Тэр ажлыг найман өнцөгтөд орсон хойно Андерсонд даатгачихъя. Түүнд (Чел Сонненд) ямар нэг таагүй юм тохиолдвол Бразилийн нэрэнд муу. Энэ залуу хичнээн усан тэнэг байвч, тэрээр бүх цаг үеийн шилдэг ММА тулаанд үзэгчдийн сонирхлыг өдөөж өглөө" гэжээ.
No comments:
Post a Comment