2012/04/21

Фёдор Емельяненко Педро Риззотой тулалдах боллоо

Оросын холимог тулааны домогт тамирчин Фёдор Емельяненко 2012.06.21-нд Санкт-Петербург хотод болох тэмцээнд Бразил улсын 37 настай тамирчин Педро Риззотой тулалдах болсон тухай ММА-1 холбоо албан ёсны Mixfight.ru сайтаарaa дамжуулж мэдэгдлээ. 


Өмнө нь Фёдорыг Бобби Лэшли, Тодд Даффи, Роллес Грэйси зэрэг тамирчидтай рингэнд уулзах тухай дам яриа гарч байсан ч эдгээр цуурхалын аль нь ч батлагдсангүй. Кикбокс суурьтай Риззо нь ММА дүрмээр 28 тулалдаж, 19 ялж, 9 ялагдсан хувийн амжилттай бөгөөд карьертаа Марк Колман, Дэн Сэверн, Жош Барнетт, Андрей Арловский, Жефф Монсон, Кен Шемрок нарын зартай тамирчдыг буулган авч байжээ. 

Педро Риззогийн хамгийн сүүлд хийсэн тулааныг дотогш нэвтэрч үзнэ үү. 


Педро Риззо - Кен Шемрок Impact FC 2 2010.07.18

1 comment:

  1. Позвони мне позвони, позвони мне ради бога

    ReplyDelete