2012/04/20

Норифүми Ямамото хүний амь аварчээ

Японы холимог тулааны тамирчин Норифүми "Кид" Ямамото өчигдөр Токио хотын метронд хүний амь аварсан тухай Yahoo! Japan мэдээллээ. Готанда өртөөний төмөр зам дээр толгойноос нь цус гарчихсан хүн ухаангүй хэвтэж байхыг хараад Норифүми перроноос доош үсрэн бууж, ухаангүй байсан хүнийг өргөхөд буудал дээр байсан хүмүүс хамжиж татаж гаргажээ. Ингэснээр Норифүми дараагийн галт тэрэг ирэхээс өмнө амжиж хүний амь аварсан байна.


Цагтаа хөнгөн жингийн дэлхийн шилдэг тамирчдын нэгд зүй ёсоор тооцогдож байсан Норимфүми Ямомото бэртэл гэмтлийн улмаас спортоос хөндий байж байгаад эргэн ирж, UFC-тэй гэрээ байгуулсан ч сүүлийн 6 тулааныхаа 5-д нь ялагдаад байгаа юм.

No comments:

Post a Comment