Өнгөрөгч 7-нд Энэтхэгт болсон SFL 2 тэмцээнд Японы Икүхиса Миноваг 1-р үед ТКО-аар буулгаж авсныхаа дараа төрөлх Омск хотноо эргэж ирсэн Bellator FC холбооны дунд жингийн тэмцээний хошой аварга 27 настай тамирчин Александр Шлеменко авто осолд орж, эгэм болон гарын хуруу нь хугарсан тухай AllBoxing.Ru портал мэдээллээ. Шлеменкогийн менежер Алексей Жернаковын хэлснээр, Шлеменко урд талын зорчигчийн суудалд зорчиж явахад нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд машиныг нь мөргөсөн гэнэ.
Гэмтлийн эмнэлэгт Шлеменкогийн эгэм, гарын хуруу нь хугарсан нь оношлогдож, биеийнхээ гэмтсэн хэсгүүдээ шохойдуулжээ. Сануулахад, Александр Шлеменко дараагийн тулаандаа Bellator FC холбооны дунд жингийн аварга Куба улсын тамирчин Хектор Ломбардтай уулзах ёстой юм.
No comments:
Post a Comment