UFC холбооны дунд жингийн аварга Бразил улсын тамирчин Аалз хочит Андерсон Силва өнөөдөр 37 нас хүрлээ. Силва 1975 оны энэ өдөр Бразил улсын Сан Паулу хотод мэндэлжээ. Жингийн ангиллаас үл хамаарах дэлхийн шилдэг тулаанч №1 хэмээн тооцогддог тэрээр 1997 оноос хойш мэргэжлийн 35 тулаан хийж, 31 ялж, 4 ялагдсан хувийн амжилттай бөгөөд UFC-д нэг ч ялагдалгүй 14 дараалан ялалт байгуулж, аваргын цолоо 9 удаа хамгаалсан нь тус холбооны дээд амжилт юм.
Цагийг эзэлсэн Их аваргадаа тус блог сайтын хамт олноос эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэж, холимог тулааны хорхойтон биднийгээ улам олон бахдам ялалтуудаараа баярлуулахыг ерөөе!
No comments:
Post a Comment