2012/03/06

Рой Нелсон Facebook-т 100,000 'Like' цуглуулбал хагас хүнд жинд өрсөлдөнө

UFC-ийн тэргүүн Дана Уайт тус холбооны хүнд жингийн (+93 кг) тамирчин Рой Нелсонг жингээ хасч, хагас хүнд жингийн ангилалд өрсөлдүүлэх хүсэлтэй байдгаа нэг бус удаа илэрхийлж байсан ч "Хөдөөний эр" хочит Нелсон түүнийг нь ойшоолгүй сүүлийн 4 тулааныхаа 3-т нь ялагдчихаад байгаа билээ. The Ultimate Fighter реалити шоуны 10 дугаар цувралын ялагч тэрээр хоёр долоо хоногийн дотор Facebook-т 100,000 'Like' цуглуулбал илүүдэл жингээ хасч, -93 кг-ын жинд өрсөлдөхөө мэдэгдлээ.


"Найз бид хоёр санал асуулгыг Twitter, Facebook хоёрын алинд нь явуулах талаар хэлэлцсэн. Хэрэглэхэд амар хялбарыг нь бодоод би Twitter-ийг сонгосон, гэтэл Facebook-ийн хэрэглэгчид 20 дахин их байдаг. Хэрэв хоёр долоо хоногийн дотор 100,000 дагалдагчтай болбол би жингээ хасч, хагас хүнд жингийн ангилалд буух болно. Шагналд нь найз маань дараагийн кинондоо жижигхэн дүр өгнө гэсэн шүү."

Хэрэв Та ч гэсэн Рой Нелсонг хагас хүнд жинд тулалдах ёстой гэж үздэг бол түүний Facebook.com/RoyNelsonUFC хуудсанд орж, 'Like' дарж болно шүү.

No comments:

Post a Comment