PRIDE холбооны 2005 оны 93 кг-ын гран при тэмцээний аварга, UFC холбооны хагас хүнд жингийн аварга асан Бразил улсын 30 настай тамирчин Маурисио "Шогүн" Руагийн TATAME.com сайтад өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
— Та менежер Эдуардо Алонзотой харьцаагаа тасалсныхаа дараа мерчендайзингийн компанитай гэрээ байгуулаад байгаа. Одоо ажил хэрэг Тань ямар байна?
— Seven Entretenimento компанитай гэрээ байгуулсан, миний ажил хэргийн нэг хэсгийг бүхэл бүтэн копани дааж авсан тул надад маш амар болсон. Би ивээн тэтгэгч нэрийнхээ ачийг нь хариулна аа, тэд миний төлөө олон юм хийсэн. Ачийг нь хариулах ёстой, тэгэж чадна гэдэгтээ ч итгэл төгс байна.
— Байгууллагатай хамтарч ажилласнаар ямар ялгаа гарав аа?
— Зөндөө ялгаа байна. Жишээ нь: надаас ярилцлага авах гэсэн сурвалжлагч нар өмнө нь шууд надтай утсаар холбогддог байсан бол, одоо эхлээд компанитай холбогдож, миний ажил хэргийн төлөвлөгөөнд тохируулж хэзээ уулзахаа төлөвлөдөг болсон. Өмнө нь би өөрөө хамаг ажлаа зохицуулдаг байсан болохоор туйлддаг байлаа, харин одоо бол ажил нэмгэрээд амар болсон шүү. Одоо бүхнийг тэд хариуцдаг болсон. Тулаантай холбоотой бүхнийг менежер маань, хэвлэлийнхэнтэй холбоотой асуудлыг компани, тэгээд бэлтгэлийн явцыг бол дасгалжуулагч Дида хариуцаж байгаа.
— Таны шинэ менежер хэн юм бэ?
— Одоохондоо энэ асуултыг хариултгүй үлдээе. Эхлээд UFC-ийнхэнд хэлнэ, дараа нь хэвлэлийнхэнд хэлнэ ээ.
— Бэлтгэлээ яаж хийж байгаа вэ, Дида TUF реалити шоуны зураг авалтан дээр байгаа шүү дээ?
— 3-р сарын 15-нд ирчихнэ, тэр хойгуур бие даагаад л хийж байна. Удахгүй миний дараагийн өрсөлдөгчийн нэр тодрохоор тулаандаа бэлтгэж эхлэнэ дээ.
— Дида Таныг аварга болоход дасгалжуулсан, одоо түүнтэй дахин хамтран ажиллахад ямар байна?
— Дида сайн хүн шүү. Бид чинь бүүр багаасаа л хамтарч эхэлсэн хоёр. Дида бол тамирчныхаа ч хувьд, дасгалжуулагчийнхаа ч хувьд найдвартай нэгэн. Гэхдээ хамгийн гол нь тэрээр намайг дасгалжуулж байгаад байгаа юм.
— Бэлтгэл тэгээд эхэлчихсэн хэрэг үү?
— Өрсөлдөгч тодортол үндсэн ажил эхлэхгүй л дээ.
— Хэнтэй тулалдах юм бол оо? UFC-ийнхэн Фил Дэвис, "Рэмпейж" Жексон нарын нэрийг хэлж байсан юмсан...
— Тэр хоёрын нэг байж болох л юм. Гэхдээ Раян Бэйдер, Дэн Хэндерсон, Рич Франклин нарыг мартах хэрэггүй. Ер нь бол тулалдаж болох олон залуус бий ш дээ. Удахгүй нэрийг нь мэдэхээр та нарт дуулгана аа. Ямартай ч хэцүүхэн даваанд бэлтгэж, их хөдөлмөрлөх шаардлагатай болно гэдэг нь дамжиггүй.
— Рэмпейж өнгөрөгч 25-нд UFC Japan тэмцээнд ялагдсан. Та Японд очиж тэмцээнд орохыг хүсдэг үү?
— Тэгэлгүй яахав. Японд л би мандсан юм шүү дээ. Тэр газрыг санаж байна. Ер нь би япон хүмүүс, Япон оронд их дуртай.
— Хуучин цагийг дурсаж нэг юм асууя: Та Рэмпейжтэй дахин тулалдахыг хүсч байна уу?
— Тэгэлгүй яахав. Рэмпейж бид хоёр рингэнд уулзана аа. Тэр бол тодорхой, UFC-ийнхэн ч үүнийг мэдэж байгаа. Тэрээр надтай тулалдалгүйгээр зодог тайлахгүй ээ (инээв).
— Түүнийг Раян Бэйдерт ялагдахад нь гайхав уу?
— Үүнд хариулахад хэцүү, хэн ямар байгааг би мэдэхгүй шүү дээ. Тамирчин хүн тухайн үедээ бэртэлтэй байж болно, бие нь сайнгүй байж болно... Тэр бүхнийг мэдэх аргагүй. Ямар ч байсан Рэмпейж бол мэргэжлийн сайн тулаанч, тэрээр хайр хүндэтгэл хүлээх гавъяагаа байгуулчихсан хүн.
— Та 6-р сард Бразилд болох тэмцээнд оролцохыг хүсч л байгаа байх даа..?
— UFC Sao Paulo-д уу? Тэгэлгүй яахав дээ.
— 4-р сард Жон Жонс Рашад хоёр аваргын төлөө тулалдана. Энэ тулааны тухай Таны бодол..?
— Би Рашадыг хүндэлж явдаг, гэвч Жон Жонсыг ялах болов уу гэж таамаглаж байна. Тэрээр жиндээ таарсан болгоноо арчаад гарсан, гэхдээ ялагдах цаг нь ирэлгүй дээ, ялагдашгүй хүн гэж байдаггүйгээс хойш.
Маурисио Руа - Куинтон "Рэмпейж" Жексон 2005 он

No comments:
Post a Comment