UFC холбооны хүнд жингийн аварга асан Фрэнк Мир, Кейн Веласкез нар 2012.05.26-нд UFC 146 тэмцээний хүрээнд уулзаж, нударга зөрүүлэх бөгөөд ялсан нь аваргын цол горилох тухай тус холбооны тэргүүн Дана Уайт foxsports.com сайтаар дамжуулж мэдэгджээ. АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотод болох энэ тэмцээний гол тулаанд Бразил улсын тамирчин Жүниор дос Сантос, Нидерланд улсын тамирчин Алистар Оверимтай уулзаж, хүнд жингийн аваргын цолоо хамгаалах юм.
Тус тэмцээний хүрээнд болох бас нэгэн сонирхолтой тулаан нь Бразилийн Антонио "Алмас" Силва хийгээд Америкийн Рой Нелсон нарын хооронд болох гэж байна. Силва 2011.09.10-нд болсон сүүлийн тулаандаа Дэниэл Кормьед нокаутаар ялагдсан бол, Нелсон 2012.02.04-нд Фабрисио Вердүмд шүүгчдийн нэгдсэн саналаар ялагдсан юм.

No comments:
Post a Comment