2012/02/02

Алистар Оверим шүүхийн хаалга татлаа

UFC холбооны хүнд жингийн аваргын цол горилогч Нидерланд улсын тамирчин Алистар Оверим бусдын эрх чөлөөнд халдсан хэргээр шүүхэд дуудагдсан тухай Las Vegas Review-Journal мэдээллээ. Одоогоор нэр нь үл мэдэгдэх нэгэн эмэгтэй 2011.12.30-ны шөнө (UFC 141 тэмцээний дараа) Алистар Оверим Sin City казиногийн байшинд өөрийг нь нүүрэнд нь түлхэж унагаасан гэж хуулийн байгууллагад гомдол мэдүүлсэн юм байна.


Оверим 2012.02.21-нд шүүхэд хүрэлцэн ирж тайлбар өгөх бөгөөд хэрэв түүнийг гэм буруутай гэж үзвэл 6 сар хүртэл хугацаагаар баривчилж, 1000 хүртэл доллараар тогох ял шийтгэж болзошгүй юм.

Хэрэг явдалтай холбогдуулж Оверимын зүгээс ч, UFC-ийн зүгээс ч одоогоор ямар нэг тайлбар хийгээгүй байгаа бөгөөд тамирчин залуу маань Лас Вегасын хамгийн сайн өмгөөлөгчдийн нэгд тооцогддог Дэвид Чесновыг хөлсөлж аваад байгаа юм байна.

No comments:

Post a Comment