2012/02/03

Флойд Мэйведер Мигел Коттотой тулалдахаар боллоо

Мэргэжлийн боксын WBC холбооны хагас дунд жингийн аварга Америк улсын 34 настай тамирчин Флойд Мэйведер WBA холбооны 1-р дунд жингийн аварга Пуэрто Рико улсын 31 настай тамирчин Мигел Коттотой уулзаж тулалдах болсон тухай Ringtv.com мэдээллээ. 2012.05.05-нд АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотын MGM Grand ордонд болох тулаанд Котто аваргын бүсээ хамгаалах юм байна.


Дашрамд дурьдахад, саяхныг хүртэл жингийн ангиллаас үл хамаарах дэлхийн шилдэг боксчдын чансааг тэргүүлдэг Флойд Мэйведер болон Мэнни Пакиао нарын талуудын хооронд болсон хэлэлцээр дахин амжилтгүй болсноор Мэйведер 5-р сард ийн Коттотой тулалдах болсон бол Пакиао 2012.06.09-нд WBO холбооны хагас дунд жингийн аварга Америк улсын 28 настай тамирчин Тимоти Брэдлитэй учраа таарч тулалдах төлөвтэй байгаа юм.

No comments:

Post a Comment