PRIDE, UFC холбоодын хүнд жингийн аварга асан Бразил улсын 35 настай тамирчин Антонио Родриго Ногейра Facebook дэх өөрийн хуудсаараа дамжуулж, удтал эмчилгээ хийлгэснийхээ эцэст эргээд бэлтгэлдээ орсноо мэдэгдээд доорх бичигдлийг, гэрэл зургийн хамт байршуулжээ.
"Бие тэнхрээд бэлтгэл хиймээр санагдлаа. Уул нь жаахан 'сүүдрийн тулаан' хийе гэж бодож байсан ч тэсэлгүй спарринг хийчихлээ. Сарын дараа гэхэд эргээд ирчихнэ гэж бодож байна."
Дашрамд сануулахад, Ногейра 2011.12.10-нд болсон UFC 140 тэмцээнд Фрэнк Миртэй тулалдахдаа өчих мэхэнд ороод баруун гар нь бугалгаараа хугарч, эмчилгээ хийлгэж байгаа юм.

No comments:
Post a Comment