"Виталий Кличко vs. Дерек Чисора" тулааны дараах хэвлэлийн бага хурал дээр Дерек Чисора Дэвид Хэй хоёр маргалдаж, зодоон өдөөлөө.
Хурлын танхимд болсон маргааныг доор тоймлон сийрүүллээ.
WBA холбооны супер хүнд жингийн аварга асан Дэвид Хэй Виталий Кличкод хандаж:
— Чи Дэвид Хэйтэй тулалдахгүй л биз дээ, тийм биз?
Ах дүү Кличко нарын менежер Бернд Бёнте:
— Чамд санал тавихад чи хүлээж аваагүй биз дээ. Одоо чиний хэрэг байхгүй. Байхгүй, байхгүй, байхгүй! Одоо чамаар яадаг юм? Чамд ямар ч бүс байхгүй шүү дээ. Чисора чиний дэргэд зоригтой гэдгээ харууллаа. Хэрэг дээр чи хөлийнхөө хурууг л харуулдаг ш дээ (Дэвид Хэй Владимир Кличкод ялагдсан шалтгаанаа хөлийн хуруу нь хугарсан байсантай холбон тайлбарлаж, хавдсан хурууныхаа зургийг Интернэтэд байршуулсан юм. — Орчуулагчийн тодр.).
Дерек Чисора: "Нээрээ, хөл чинь зүгээр болсон уу?" гэж өдөх маягтай асууснаар Чисора Хэй хоёрын дунд маргаан үүсч, зодолдохдоо хүрлээ.
Дерек Чисора цааш нь:
— Чамайг буудна даа! Би Дэвид Хэйг буудна! Энэ муу намайг шилээр цохилоо. Дэвид надтай тулалдахгүй юм бол би түүнийг гудамжинд барьж аваад ална!
No comments:
Post a Comment