2012/02/16

Пэт Бэрри Хорватад хэрхэн цаг өнгөрөөж байгаа тухайгаа хуваалцлаа

UFC холбооны хүнд жингийн тамирчин Пэт Бэрри найз Мирко "Кро Коп" Филиповичийн хүсэлтээр Хорватад хүрэлцэн ирж, кикбоксын тэмцээнд хийж байгаа бэлтгэлийг нь хангалцаж байгаа юм байна. Тэрээр цагийг хэрхэн өнгөрүүлж байгаа тухай twitvid.com сайтад байршуулсан бичлэгтээ:


"Хорватад ирээд хоёр хонолоо. Өглөө жаал төмөр өргөлөө, оройны бэлтгэл дээр Кро Коп жиү-жицүгээр барилдъя гээд барилдлаа. Юу боллоо гэж бид хоёр жиү-жицүгээр барилдсан юм — бүү мэд. Тэрээр кикбоксын тэмцээнд бэлтгэж байгаа юмсан. Гэвч би бол UFC-ийн тамирчин, тийм болохоор барилдсан. 30 минут барилдахад би таван удаа бууж өгсөн. Гурван удаа зүүн гараа kimura мэхээр өчүүлж, нэг удаа хөл гурвалжилж боох мэхэнд орж, нэг удаа нэрийг нь ч мэдэхгүй тийм мэхэнд орж ялагдсан. Тийм болохоор би Хорватад байх ойрын хоёр долоо хоногт түүнийг Дээдсийн Гэгээнтэн, Кро Коп эзэнтэн гэж дуудаж, ам цангасан үед ус уух юм уу, эсхүл бие засмаар болбол гараа өргөж зөвшөөрөл авах болоод байна" гэж хошигнолоо.
  
PRIDE FC холбооны 2006 оны үнэмлэхүй жингийн гран при тэмцээний аварга, K-1, UFC холбоодын ахмад тамирчин Мирко Кро Коп 2012.03.10-нд Хорват улсын нийслэл Загреб хотод болох K-1 Final Fight тэмцээний гол тулаанд, тайланд боксын дэлхийн таван удаагийн аварга, мөн К-1 холбооны ахмад тамирчин Рэй Сефотой К-1 дүрмээр тулалдах юм.

No comments:

Post a Comment