2008 оны 10-р сард UFC 90 тэмцээнд Жүниор дос Сантост ялагдсанаасаа хойш UFC-д эргэн ирж, ирэх бямбад болох UFC 143 тэмцээнд Рой Нелсонтой нударга зөрүүлэх гэж байгаа өчих/боох барилдааны мастер Бразил улсын тамирчин Фабрисио Вердүм, өрсөлдөгчийгөө нокаутанд орчихгүйн тулд гараа дээш барьж өрвөл зохино хэмээн sportv.globo.com сайтад өгсөн ярилцлагадаа анхааруулжээ.
"Рой Нелсон нокаутанд орохыг хүсэхгүй байгаа бол гараа дээр баривал зохино. Гараа дээр барьж хамгаалбал өлзийтэй. Би хоёр хөлийг нь нилээн их өшиглөнө гэж бодож байна. Нелсон бол маш шазууртай, тэрээр зодуур сайн даадаг тамирчин гэдгээ Жүниор дос Сантостой тулалдахдаа үзүүлсэн. Гэвч хүн бүрт сул тал бий, тэр сул талыг нь хайж олоод тулааны бүхий л явцад ашиглана. Би 'хөл дээрээ ажиллаж' түргэн шаламгай хөдөлгөөнийхөө ачаар түүнийг ялна гэж бодож байна. Би сэтгэлзүйн хувьд ч, бие махбодийн хувьд ч бэлэн байгаа. Нелсон бүдүүн болохлоор удаан хөдөлгөөнтэй, харин би эсэргээр, илүү шалмаг, тиймээс энэ тулаанд хурд шийдвэрлэх үүргийг гүйцэтгэнэ гэж бодож байна."
No comments:
Post a Comment