Баруун өвдгөндөө мэс засал хийлгэснээсээ хойш гам барингаа аажим аажмаар бэлтгэлдээ эргэн орж байгаа UFC-ийн хагас дунд жингийн аварга Канад улсын 30 настай тамирчин Жоржс Сент-Пьер гимнастикийн бэлтгэлээ хийж эхэлжээ.
"Бүгд сайн байцгаана уу! Би Монреалд амралтын өдрүүдээр ирээд гимнастикийн бэлтгэлдээ эргэж ороод байна. Хийж болох дасгалын хувьд маш хязгаарлагдмал байгаа ч үр дүнтэй бэлтгэл болж байгаа. Пэт (гимнастикийн дасгалжуулагч) надад тусгай хөтөлбөр гаргаж өгсөн. Ирэх бямбад болох "Кондит vs. Диаз" тэмцээнээр уулзъя."
No comments:
Post a Comment