Бээжингийн Олимпийн аварга, өсөх ирээдүйтэй Японы залуу тамирчин Сатоши Иши Шинэ жилийн тэмцээнд Фёдор Емельяненкогийн гарааас нокаутаар ялагдал хүлээхдээ зөвхөн хамар нь гэмтээд зогсоогүй ажээ. Японы долоо хоног тутмын хэвлэл Cyzo-д бичсэнээр бол тэр тулаанд Иши толгойндоо хүчтэй цохиулсны улмаас уураг тархинд нь их хэмжээний цусан хураа үүсчээ. Иймд дахин толгойгоо доргиох нь гэмтлийг даамжруулж, таашгүй хүнд үр дагаварт хүргэж болохыг эмч нь анхааруулсан байна. Ирэх 3-р сард Бразилд болох тэмцээнд өчих/боох барилдааны мастер Рикардо Аронатай тулаан хийхээр төлөвлөж байсан залуу тамирчин маань энэ таагүй мэдээг сонсоод ихэд хямрах болсон тухай сэтгүүлчид бичиж байна.
2008 оны Бээжингийн Олимпийн жүдо бөхийн +100 кг-ын аварга Сатоши Иши нь 2009 оноос холимог тулааны спортод орж, мэргэжлийн рингэнд 7 тулалдаж, 4 ялж, 2 ялагдаж 1 тэнцээд байгаа. Түүнийг 2009 онд зодог тайлсан алдарт Хидехико Ёшидаг залгамжлах Японы холимог тулааны хүнд жингийн шинэ найдвар хэмээн олон нийт харж байгаа юм.
No comments:
Post a Comment