2012/01/20

Мэнни Пакиао Флойд Мэйведертэй телефон утсаар ярьжээ

Мэргэжлийн боксын WBO холбооны хагас дунд жингийн аварга Филиппин улсын 33 настай тамирчин Мэнни Пакиао Филиппиний телевизийн нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо, WBC холбооны мөн жингийн аварга Америк улсын 34 настай тамирчин Флойд Мэйведертэй телефон утсаар ярьсан тухай хэлжээ. Пакиаогийн хэлсэн үгийг Ringtv.com англи хэлэнд орчуулсныг монгол хэлэнд буулгав.


"Яриа үр дүнтэй болсон. Хэлэлцээрийн үйл явцын тухай ярилцсан. Орлогоо 50/50 хувиар хуваахад бэлэн байгаагаа хэлсэн. Хэзээ л бол хэзээ бэлэн байна. Бүх юм чиний гарт байна. Одоо бүх зүйл чиний саналд нийцэж байгаа эсэхийг харах л үлдлээ."

Дашрамд сануулахад, жингийн ангиллаас үл хамаарах дэлхийн шилдэг боксчдын чансааг тэргүүлдэг энэ хоёр тамирчин уулзаж нударга зөрүүлэх хэлэлцээр олон жил үр дүнгүй үргэлжилсний эцэст боксын ертөнцөд мөрөөдлийн гэгдээд байгаа уг тулаан бодит биеллээ олоход тун ойр болоод байгаа юм.

1 comment: