UFC 141 тэмцээний гол үйл явдлын хүрээнд, Нидерланд улсын 31 настай тамирчин Алистар Оверим UFC-ийн хүнд жингийн аварга асан Брок Леснарыг элгэн тус газар нь өшиглөн унагааж, улмаар гараар угсруулж цохисоор тулааныг хугацаанаас нь өмнө дуусгасан билээ. Тулааны дараахан Оверим Sherdog.com сайтын сурвалжлагчтай цөөн хэдэн хором ярилцахдаа, өрсөлдөгчөө чухам тийм аргаар буулган авна гэдгийг тааварлаж байснаа хэлжээ.
"Хамгийн сонирхолтой нь гэвэл би тэмцээний өмнөх өдөр: 'тулаанд эхлээд ингэнэ, дараа нь тэгнэ, харин сүүлд нь элгэнд нь өшиглөнө' гэж өөрийн хүмүүстээ ярьж байсан юм. Аз дайрав уу, эсхүл тийм тактиктай байв уу — мэдэхгүй. Зүгээр л тулааны явц тийм байдлаар өрнөсөн юм, гэхдээ би тэгэж ялсандаа баяртай байна.
Леснар удаан хугацааны турш тулалдаагүй, тийм болохлоор тулааны арга барил нь өөрчлөгдсөн байж магадгүй гэж таамаглаж байлаа. Тэрээр өрсөлдөгчөө үргэлж дороо оруулахыг хичээдэг байсан болохлоор тулаанд юу хийхийг нь таахад бэрх биш болчихоод байсан л даа. Гэхдээ би юм бүхэнд бэлэн байсан юм.
Леснарыг эхэнд хэд өвдөглөсний дараа намайг унагаах гэж оролдохоо больсон. Бүүр зууралдаад авахад хүртэл салж, зай аваад байсан. Уул нь Брок байнга урагш зүтгэдэг хүн, гэтэл тэгэхгүй байсан, яг тэр үед би өвдөглүүлэхээс халшраад байгааг нь ойлгосон юм."
No comments:
Post a Comment