UFC холбооны хагас хүнд жингийн аварга асан Америк улсын 36 настай тамирчин Тито Ортиз MiddleEasy.com порталын сурвалжлагчтай цөөн хэдэн хором ярилцахдаа, ирэх 7-р сард сүүлчийн тулаанаа хийж, зодог тайлах бодолтой байгаагаа хэлжээ.
"Ирэх 7-р сард, магадгүй 7-р сарын 4-ний бямба гаригт болох тэмцээнд би сүүлчийн тулаанаа хийх байх. Зодог тайлах цаг ирлээ. Форрест (Гриффин)-той юм уу, Чак (Лидделл)-тай тулалдмаар байна. Дараа долоо хоногт би Лорензо (Фертита), Дана (Уайт) хоёртой сууж хаана, хэзээ, хэнтэй тулалдах тухай ярилцана, тэд юу гэхийг харъя. Сүүлчийн тэмцээндээ мартагдахааргүй том, сайхан тулаан хийе."
Дашрамд дурьдахад, Тито Ортиз Форрест Гриффинд эн тэнцүү тулаанд шүүгчдийн зөрүүтэй саналаар ялагдаж байсан бол Чак Лидделлтэй хоёр удаа нүүр тулахдаа, хоюуланд нь ТКО-аар ялагдсан юм.

No comments:
Post a Comment