2011/12/30

Николай Валуев нэг мөр зодог тайлахаар шийджээ

Мэргэжлийн боксын WBA холбооны хүнд жингийн хошой аварга асан Николай Валуев Sportbox.ru сайтад өгсөн ярилцлагадаа дахин рингэнд гарахгүй гэдгээ хэлжээ. Тэрээр ОХУ-ын Төрийн Думын гишүүнээр ажиллахынхаа хажуугаар, үдэж буй энэ онд бөмбөгтэй хоккейн үндэсний шигшээ багийн ерөнхий менежерийн албыг давхар хаших болсон юм.


"Би дахин рингэнд гарна гэдэг юу л бол. Депутатын үүрэг гүйцэтгэхийн хажуугаар идэвхтэй бэлтгэл хийж, рингэнд тулалдана гэдэг боломжгүй зүйл. Хэрэв тэгвэл жинхэнэ спорт дэглэм барих боломжгүй юм."

Дашрамд сануулахад, Валуев 2009.11.07-нд Британийн боксчин Дэвид Хэйтэй хийсэн дэлхийн аваргын цолоо хамгаалах тулаанд, шүүгчдийн олонхийн саналаар ялагдал хүлээснийхээ дараахан зодог тайлж байгаагаа зарласан ч өдийг хүртэл ах дүү Кличко нарын аль нэгтэй нь тулалдах хэлэлцээр үе үе хийж, орлогоо хуваах асуудлаар тохиролцож чадалгүй ийнхүү их спортыг орхилоо.

No comments:

Post a Comment