UFC-ийн дунд жингийн аваргын цол горилогч асан Америк улсын 34 настай тамирчин Чел Соннен өчигдөр TSN сувгийн Off The Record нэвтрүүлгийн хөтлөгч Майкл Ландсбергтэй телегүүрээр холбогдож ярилцахдаа, Андерсон Силвагаас даага нэхэх хэлэлцээр дахиж хийхгүй, аваргын цолны төлөө Жон Жонс, Жүниор дос Сантос, Жоржс Сент-Пьер нарын нэгтэй учрах бодолтой байгаагаа хэлжээ.
"Андерсон Силватай яриа дууссаан, ямар ч ажил хэрэг байхгүй. Силва бол үеэ өнгөрөөсөн бараа, үсээ химидэж буржийлгадаг моод болон Pepsi Clear ундаа шиг л хуучирсан эд. Ид байхад нь түүнийг би арчиж хаясан, бүүр жилийн өмнө ш дээ... Силвагийн оргил цаг өнгөрчихөөд байхад ааль дээр үеийн юм сөхөж, түүнийг дурсаад байх шаардлагагүй.
1-р сарын 28-нд би цол горилох эрх бүхий №1 тулаанч болно, тэгээд юу гээч? Би тэрхүү эрхийн бичгээ Андерсон Силватай учрахын тулд ашиглахгүй. Би (Жон) Жонс, (Жүниор) дос Сантос, (Жоржс) Сент-Пьер нарын аль нэгтэй тулалдмаар байна. Би эрхийн бичгээ Дана Уайтад өгөөд энэ гурван залуугийн аль нэгийг сонгоно. Андерсонд гаргах цаг зав гэж даанч алга."
Дашрамд дурьдахад, Чел Соннен ирэх 1-р сарын 28-нд нутаг нэгт 33 настай тамирчин Марк Мүньозтой уулзаж нударга зөрүүлэх юм.
Adminaa ta messengert neg orood ireech. Davaa
ReplyDelete