2011.11.12-нд АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотын MGM Grand ордонд болсон мэргэжлийн боксын тэмцээний гол тулаанд, Филиппин улсын 32 настай боксчин Мэнни Пакиао Мексик улсын 38 настай боксчин Хуан Мануэл Маркезыг шүүгчдийн олонхийн саналаар ялж, WBO холбооны хагас дунд жингийн аваргын цолоо хамгааллаа.
Пакьяо энэ Маркезыг яагаад ч илүүрхэж чадахгүй юм аа. Минийхээр бол саяын тулаанд энэ хоёр тэнцсэн. Гэхдээ статистикийг нь харахаар Пакьяо илүү байх юм. Энэ статистикийг яаж гаргадаг юм бол доо? Үнэн байж чаддаг болов уу?
ReplyDeleteТэр статистикийг чухам яаж гаргадгийг ёстой мэдэхгүй, тэхдээ бодоод үзэхэд, лав л компьютерийн дэвшилтэт технологи ашигладаг болов уу. Тэр их цохилтыг хүн тоолно гэвэл бичлэгийг удаашруулж таарна, үгүй ээ гэхэд л хэд хэд удаа үзэх болно оо доо. Гэтэл хэн хэнийх нь үзүүлэлтийг раунд хоорондын завсарлагааны үеэр гаргачихсан байдаг ш д. Тэхдээ ямар ч байсан энэ статистик үзүүлэлт тухайн үед шүүгчдэд шийдвэрээ гаргахад нь ямар ч нөлөө үзүүлэхгүй л дээ, тэгвэл хөндлөнгөөс нөлөө үзүүлсэн болчихно, миний бодлоор.
ReplyDeleteСаяны тулааныг үзээд боксын хэд хэдэн хараат бус шинжээч нар хувиараа бөглөсөн шүүгчийн хүснэгтийг нийтэлсэн байна:
Lem Satterfield, Ringtv.com: 117-111, Marquez
Ron Borges, Boston Herald: 117-112, Marquez
Alexey Uralets, AllBoxing.Ru/BoxingScene.com: 117-112, Marquez
Chris Mannix, Sports Illustrated: 116-112, Marquez
Tim Smith, New York Daily News: 116-112, Marquez
Yuri Tarantin, AllBoxing.Ru: 116-112, Marquez
Ryan Maquinana, BoxingScene.com/CSNBAREA.com: 116-113, Marquez
Mike Coppinger, RingTV.com: 115-113, Marquez
Bill Dwyre, Los Angeles Times: 115-113, Marquez
Norm Frauenheim, www.15rounds.com: 115-113, Marquez
Lance Pugmire, Los Angeles Times: 115-113, Marquez
Bob Velin, USA Today: 115-113, Marquez
George Willis, New York Post: 115-113, Marquez
Jerry Izenberg, Philadelphia Inquirer: 115-114, Marquez
Sean Sullivan, Boxing Digest: 115-114, Pacquiao
Ian Montgomery, AllBoxing.Ru: 115-113, Pacquiao
Steve Carp, Las Vegas Review-Journal: 114-114
Grigory Stangrit, AllBoxing.Ru: 114-114
Tim Dahlberg, Associated Press: 114-114
Bryan Graham, Sports Illustrated: 114-114
Kevin Iole, Yahoo!Sports: 114-114
Kieran Mulvaney, ESPN.com/Reuters: 114-114
Dan Rafael, ESPN.com: 114-114
Rick Reeno, BoxingScene.com: 114-114
Маркез 4 дахь удаагаа үзье гээд байгаа юм билээ.
Хэхэ. Маркез ч арай ялахаар байгаагүй ээ. Аль аль нь л тэнцүүхэн байсан. Харин раундын хоорондох завсарлагаар Марзезын оновчтой цохилтыг нь арай л түлхүү үзүүлээд байсан. Пакьяогийн оновчтой цохилтыг бараг харуулаагүй. Би харуулах болов уу гээд хүлээгээд ердөө харуулахгүй байсан.
ReplyDeleteМаркез харин зодог тайлмаар байна гэсэн юм биш үү. Пакьяогоос гадна 2 шүүгчтэй тулалдана гэдэг бүтэхгүй зүйл гээд байсан. Харин Пакьяогийн талынх нь дахиад тоглосон ч болно гэсэн юм яриад байсан.