2011/11/24

Фёдор Емельяненко хоёр сая долларын орлого олжээ

LifeSports.ru сайтын мэдээлснээр, өнгөрөгч ням гаригт Москвад болсон тэмцээнд, Фёдор Емельяненко Жефф Монсонг ялсныхаа хөлсөнд 2 сая гаруй ам.доллар авсан байна. Энэ мөнгөн дүн нь холимог тулааны түүхэн дэх нэг тулааны хөлсөнд олгосон хамгийн их цалин юм байна.


Дашрамд сонирхуулахад, Фёдор Емельяненко Дэн Хэндерсонтой хийсэн тулаандаа 1,5 сая ам.долларын орлого олсноороо тухайн үедээ мөн л ММА дэх хамгийн их хэмжээний хөлс авсанд тооцогдож байжээ.

No comments:

Post a Comment